УИХ-ын дарга асан М.Энхболдтой хамтарч ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг шинээр томилогдсон спикер Г.Занданшатар буланд шахсаар байгаад ажлыг булааж авсан байж болзошгүй байна. Ингэж хардах болсон шалтгаан нь Г.Зандашатар чуулганы индрээс “Ц.Цолмон дарга ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгнө үү” хэмээн удаа дараа мэдэгдэж байсантай холбоотой юм.
Төд удалгүй Ц.Цолмон ч өргөдлөө өгч Г.Зандаштар өөрийн зөвлөх Л.Өлзийсайханыг тус албан тушаалд томилсон байдаг.
Тэгвэл Ц.Цолмонгийн ажлаасаа чөлөөлөгдөхөөр гарсан хүсэлт нь сошиал орчинд цацагджээ. Тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ “УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар танаа” гэж толгойлоод “Танаас тавьсан удаа дараагийн саналын дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ.
Дээрх хүсэлтээс харахад УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Цолмонг "ажлаа өг" хэмээн дарамталсаар байгаад ажлыг нь булааж авчээ гэж ойлгож болохоор байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна