Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Нийслэлийн удирдлагуудтай “Хангарди” ордонд уулзалт хийсэн юм. Энэ үеэр иргэн Ж.Энхбат Ерөнхий сайдад шаардах бичиг гардуулж өгсөн билээ.
Тэрхүү шаардах бичигт “Айлын зуслангийн байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө хүүхдийн пионерын зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, Авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа, Шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан Улаанбаатар хотын орлогч засаг даргаар ажиллаж байгааг дурдсан байв. Эдгээр хүмүүсээр Аз жаргалтай Улаанбаатар хотыг удирдуулах нь байж боломжгүй үйлдэл” хэмээн үзэж шүүхийн шийдвэр, орлогч нарын тус бүрийнх нь мэдээллийг багцалсан байсан юм.
Тэгвэл энэхүү шаардах бичгийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд “Нийслэлийн Засаг даргын орлогч нартаа нэн яаралтай арга хэмжээ ав, өөрчил” хэмээн үүрэг өгсөн талаар иргэн Ж.Энхбат цахим хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна