Н.Анхбаярыг Австрали Улсад элчингээр томилохыг эсэргүүцэж жагслаа

2019/06/12
Австралид Улсад суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжсэнтэй холбогдуулж  өнөөдөр АН-ын гишүүдийн зүгээс Австрали Улсын Элчин сайдын яамны гадаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр жагсагчдын зүгээс Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Н.Анхбаярыг Австрали Улсад элчингээр томилохыг эсэргүүцэж буй бичгийг хүргүүллээ. 

Тус эсэргүүцлийн бичигт, “ Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн танд энэ өдрийн мэнд хүргэе. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт” УҮГ-т бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон баримт юм. Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэхүү ноцтой гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс болон Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэв. Хэрвээ өнөөгийн эрх баригчид  парламент дахь хэт олонхдоо дулдуйдан, сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австралид суух Элчингээр томилох аваас бид бүх талаар эсэргүүцэх арга хэмжээг олноор зохион байгуулах болно" гэжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна