Том хэрэгт холбогдогсодыг чөлөөлөх хүсэлтэй АН-ын жагсаал үргэлжилж байна

2019/06/20
Ардчилсан намын тушаалыг биелүүлэх, Эрдэнэтийн  49 хувийг хувьдаа авсан хэрэгт холбогдсон улс төр бизнесийн бүлэглэлийг хэргээс бултуулж мултлах зорилготой “ЖАГСААЛ” төрийн ордны гадна үргэлжилж байна. Жагсаалд АН-ын аппарат тэр чигтээ оролцож байгаа бөгөөд зорьсон зорилгоо биелүүлсэн даруй албан тушаалд томилогдох  таамаг бий. Тодруулбал Жагсагчдыг цагаан хоолойгоор удирдан, уриалж буй эмэгтэйг сошиал орчинд АН-ын дарга С.Эрдэнийн зүүн гар, тус намд томоохон албан тушаал горилж, цаашлаад УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ шиг жагсаал удирдаж явсаныхаа хариуг УИХ-ын гишүүнээр солих санаархалтай гэлцэж байна. Мөн сайд нарыг огцруулах лоозонтой жагсаалд нь жирийн ард иргэд огт оролцоогүй, үнэн мөнийн төлөө бус АН-ын даалгавар тушаалаар ашиг сонирхолын төлөө  сайд нарыг огцруулахаар тэмцэж байгаа аж. 
 
Үндсэндээ бол “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэл зөвхөн Эрдэнэтийн 49 хувь бус монголын ард түмний өмч хөрөнгийг ханаж цадахаа мэдэхгүй хувьдаа завших бүхэл бүтэн сүлжээ үүсгэсэн гэлцэж  байгаа нь өдөр бүр шахуу олон нийтэд баримттайгаар ил болж байгаа билээ.  Энэ бүлэглэлийнхэн Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржийг л огцруулсан байхад хэргээс мултарч, замхруулах сонирхолтой байгаа байгаа гэнэ. 

Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шударга үнэний төлөө тууштай явж, “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэлийн хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон гэх бүх баримтуудыг ил гаргаж үнэн мөнийг шударгаар шийдвэрлэхийн төлөө тэмцэж байгаа юм. 

1990-ээд оны үед тухайн үедээ “Цагаан шонхор”-ын гэгдэх Ч.Энхтайван, Дамбын Хишгээ гэх  том гаруудын холбогдсон хэргийг Ц.Нямдорж тэмцэж байж илрүүлэн үнэн мөнөөр шүүсэн ганц сайд хэмээгдэж байсан санагдана. Яг үүнтэй адилаар “сахал” Д.Эрдэнэбилэг, Б.Хурц, С.Эрдэнэ нарын бүлэглэлийн том хэргүүдийг олон нийтэд ил болгож, шударга үнэнийг шийдвэрлэхээр тэмцэж буйг эсэргүүцэн АН-ынхан тушаал хүртэл буулган байж Ц.Нямдорж сайдыг огцруулахаар өдөр бүр шахуу жагсаал хийж тэмцэж сууна. Яг  үнэндээ АН-ын жирийн иргэдэд энэ жагсаал ач тусаа өгөхгүй. Зөвхөн ашиг сонирхолын төлөө бүлэглэлд үйлчлэх зорилготой жагсаал гэдгийг сануулах нь зөв байх. 

Монголын ард түмэн шударга үнэнийг хүсч байгаа. Бидний баялагийг хувьдаа завшиж буй бүлэглэлийг цаашид ч завшаад бай гээд толгойг нь илээд өнгөрөөх бус харин ч тохирох шийтгэлийг нь үнэн зөвөөр өгөхийг хүснэ. 

Тийм ч учраас АН-ынхны яамдуудын болон төрийн ордны гаднах ашиг сонирхолын төлөө, бүлэглэлийг хамгаалсан жагсаал удаа дараа хийхэд ард түмэн оролцохгүй, түүний эсрэг байгаа билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна