Засгийн газар яг одоо хуралдаж байна

6 цаг 48 минутын өмнө

Засгийн газар өнөөдөр /2019.06.28/ хуралдаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт хуралдах байсан ч гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн танилцуулах уулзалттай байсан учраас ийнхүү өнөөдөр хуралдаж байгаа юм.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн
1. Хөрөнгө гаргах тухай Ө.ЭНХТҮВШИН
2. Хөрөнгө гаргах тухай Ө.ЭНХТҮВШИН
3. Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай Ө.ЭНХТҮВШИН
4. Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай Ө.ЭНХТҮВШИН
5. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
6. Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
7. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
8. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
9. Хэлэлцээр байгуулах тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
10. Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай Д.ЦОГТБААТАР
11. Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хязгаар батлах тухай Ч.ХҮРЭЛБААТАР
12. Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Ч.ХҮРЭЛБААТАР
13. Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын санаачлан боловсруулсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай Ц.НЯМДОРЖ
14. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай Ц.НЯМДОРЖ
15. “Горим батлах тухай” Ц.НЯМДОРЖ
16. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай С.ЧИНЗОРИГ
17. Нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Х.БАДЕЛХАН
18. Ой тэмдэглэх тухай Ё.БААТАРБИЛЭГ
19. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
 Танилцуулах асуудал
20. Монгол Улсын Шадар сайд олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Ө.ЭНХТҮВШИН
21. Хөөт аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд Үндэсний хөгжлийн газраас гаргасан санал дүгнэлтийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
22. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлэх орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн талаар С.ЧИНЗОРИГ
23. 2019 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Ч.УЛААН
24. Цахилгааны тарифын хөнгөлөлтөөс үүссэн өр төлбөрийн талаар Ц.ДАВААСҮРЭН
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна