НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогджээ

2019/07/08
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны зургадугаар их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Уг хурлын гол асуудал нь хугацаа нь дуусаад байгаа ерөнхийлөгчийг огцруулж, шинэ ерөнхийлөгчийг сонгох байсан бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Учралын нэрийг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр дэвшүүлж, төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна