НАМЗХ-ны залуус холбоогоо шинэчлэв
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болж өндөрлөлөө. Тус холбоо дүрэмдээ дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байсан нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байсан юм. Монгол орон даяар 70 орчим мянган гишүүнтэй тус холбооны VI Их хуралд 500 төлөөлөгч оролцож холбооны дүрэмдээ нэмэлт,өөрчлөлт оруулж ирэх дөрвөн жилд НАМЗХ-г удирдах шинэ ерөнхийлөгчөө сонгосон. НАМЗХ-ны VI Их хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Учрал тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.
Одоогоос дөрвөн жилийн өмнө НАМЗХ V-р Их хурлаа хийх гэж МАН-ын нөлөө бүхий залуучууд хоёр хуваагдан тэмцэлдэж явсан. Хэн бодлого тодорхойлж, хэн бусдыг манлайлах гэхээсээ илүүтэйгээр хэн нь амбиц ихтэй, бас олон тойрон хүрээлэгч, их бэл бэнчинтэйгээ үзэх гэж үзэлцсэн энэхүү өрсөлдөөнд “Хунтайж нарын бүлэг” хэмээн нэрлэгдсэн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, О.Содбилэг тэргүүтэй нөхдүүд ялалт байгуулж, “МАН-ын залуучууд баян, ядуугаараа хуваагдлаа” гэдэг мэдээлэл нийгэмд том цохилт болон очиж байсан түүхтэй.
Г.Тэмүүлэнгийн хувьд НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн хугацаа нь дууссан. Гэвч тэрээр дүрмээ зөрчиж Их хурлаа хуралдуулахгүй байсан учир МАН-ын Ерөнхий
Сэтгэгдэл бичигдээгүй байна