Сайд асан М.Сономпилийг шүүх хурал маргааш болно

2019/07/23

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шүүх хурал маргааш ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Нийслэлийн прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна