Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Давааг АТГ шалгаж эхэлжээ
Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал Д.Давааг шалгаж эхэлжээ.
Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулж шалгаж байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Тодруулбал, дэслэгч генерал Ц.Бямбажавыг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, дээрх албанд томилж байсан бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан хошууч Р.Сүхбат тушаал гарган 2019 оны хоёрдугаар сард Ц.Бямбажавыг чөлөөлсөн аж.
Нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах болж, улмаар дэслэгч генерал Д.Давааг шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна