Х.Баттулга:Сангийн яам мөнгөгүй бол сайд нь ажлаа муу хийж байна гэсэн үг

2021/01/11

Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 10-н буюу өчигдөр орой МҮОНРТ-ийн 600 студийн нэвтрүүлэгт  оролцож, ярилцсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Энэ үеэр оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг олгох, Хүүхдийн төлөө фонд байгуулсан болон төмөр зам, ҮАБЗ-ын гишүүдийн эв нэгдлийн талаар хэлснийг тоймлон, эшлэл хэлбэрээр хүргэж байна. 

Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаад байна вэ. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой вэ. Энэ бол Засгийн газрын ажил, Сангийн сайдын менежментийн ажил. Хэрэв Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэдэг зөвлөмж өгмөөр байна. 

Өргөн барьдаг УИХ-ын тогтоол гаргаж өгөөч гэж байгаа. Яагаад гэвэл оффшор буюу хулгайлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тийм хуультай. Тэгэхээр Монголбанканд данс нээгээд оффшор бүсээс орж ирсэн мөнгөнүүдийг байршуулаад Монголбанк тэр ваучерыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэх тогтоол гаргаж өгөөч гэсэн хуулийг өргөн барьсан. 

Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй. Бид асар их баялагтай улс.
Оффшороос оруулж ирж байгаа үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд нэлээд идэвхтэй явж байгаа. Ер нь үргэлжилж байгаа. Хамгийн их сандарч байгаа хүмүүс тэр мөнгөтэй холбоотой хүмүүс байгаа болов уу. 
Ороод ирэхээр нь Сангийн яам төсвийн алдагдлыг хаах гээд байна. Байнга л тийм ажиллагаа хийдэг. 
Урьдчилж тогтоолын төсөл өргөн барьж байгаа нь хулгайлагдсан мөнгө орж ирэхэд эргээд төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй. 
Энэ бол өнөөдөр цар тахалтай холбоотой асуудлуудыг шийдэх монголчуудынх өөрийнх нь мөнгө. 
Ваучер гэдэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих юм. МҮХАҮТ-тай хамтран бүх судалгааг хийсэн. 
Бизнесийн салбараас орж ирсэн мөнгийг хадгалахын эсрэг байдаг. Яагаад гэвэл мөнгө байнга эргэлтэд байх ёстой. 

Яриад байгаа хүмүүс өөрсдөө өөрсдийнх нь асуудал хүндрээд ирэхээр ярьж байгаа байх. Гаргаж ирж ярьж байгаа хүмүүс нь орлогыг тодорхойлох юм бол(Ерөнхийлөгчийн оффшорт байгаа мөнгөний тухай) өөрсдөө аваарай. 

Би хувийн компанигүй. Дандаа хувьцаат компанийн хувь эзэмшдэг. Тэд нар өөрсдийн удирдлагатай. 
30 жил хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийгээгүй. НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгийн дэмжлэгийг авдаг. Сүүлдээ гаднын шашны байгууллагуудын дэмжлэг орж ирдэг болсон байна. 
Бид хүүхдийн гэсэн бүх юмаа устгасан байдаг. Эргээд энэ талаар судалгаа хийгээд, Хүүхдийн төлөө фонд байсныг сэргээх оролдлого, санаачилгыг ТББ-уудаас гаргасан байна. Засгийн газар, ҮАБЗ-ийн гурван гишүүнд танилцуулсан байна. Хүүхдийн төлөө юм хийхээр эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад байгаа. Тийм хүмүүс өөр юу ч хийсэн эсэргүүцэх юм байна.

ЗТБХ-ын сайд байхдаа буюу 2010 онд УИХ-аар төмөр замын бодлогыг батлуулсан. Яам бол бодлого ярих ёстой. Бодлогоо батлуулсан. Хэрэгжүүлэхийн тулд нэлээд зовсон. Бараг 10 жил хэдхэн бүлэглэл юм уу даа, бидний ярьдгаар олигарх бүлэглэл төрийнхөнтэй нийлж энэ ажлыг гацаасан байдаг. 

Аюулгүйн зөвлөл дээр энэ шийдвэр буюу одоогийн Ерөнхий сайд долоо дахь Ерөнхий сайд нь байх, маш хурдтай ойлгоод энэ ажлыг эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800 орчим км төмөр замыг барьсан. Барьж болж байна гэдгийг харуулж байгаа юм. Манайх шиг далайд гарцгүй ийм улсын хувьд төмөр зам барих бол нэн тэргүүний барьж шийдэх асуудал. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлэх юм. 
Бариулахгүй гэж 10 жил барьсан. Бариад чадахаар нь ачих юм байхгүй гэж байна. Бид Зүүн Ази, далай руу гарна. Төмөр замын 100 км радиус дотор 160 гаруй орд байх жишээтэй. Энэ ордуудаа боловсруулбал өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого" хэмээн  ярилаа.. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.236
    2021/01/11

    Уг нь бол тийм ш дээ. Сангийн сайд дандаа л мөнгө бхагүй гэж байдаг. Уг нь бол улсаа яаж мөнгөтөй байлгаж ажилмаар юм.

    Хариулах
  • 43.242.243.250
    2021/01/11

    Хүнийг хэлж бхаар өөрөө эхлээд ажлаа өг! Хашааны банхар!

    Хариулах
  • 59.153.112.198
    2021/01/11

    төсвийн алдагдалаа хаах нь зөв шүү дээ өөр юугаар хаах юм вэ

    Хариулах
  • 66.181.161.69
    2021/01/11

    Archaagaa aldsan har golognuud hehe

    Хариулах