ШӨХТГ-аас автомашины улсын дугаарыг худалдан олсон орлогыг сайн үйлсийн аянд зарцуулах саналын хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугаар гэгдэх дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлалаа.
Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явагдах ба дараах /auction.transdep.mn/ сайтаар зохион байгуулах юм.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөгөөс эхлэх ба хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.66.142.201
Ingej tenegtehee hezee bolih yum boloo
Хариулах