Нийслэлд хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо

2021/02/03

Эрдэмтэд хөл хориог энэ Бямба гаригаас эхлэн 14 хоног тогтоох хэрэгтэйг зөвлөсөн ба ЭМЯ-наас мөн адил Улаанбаатар хотод хөл хорио тогтоох тухай саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн билээ.

Дээрх асуудлаар УОК өчигдөр 18:00 цагт хуралдаж, асуудлыг хэлэлцсэн бөгөөд хөл хорио тогтоох эсэх асуудал дээр шийдэлд хүрч чадаагүй учир, өнөөдөр дахин 17:30 цагт хуралдлаа.

Хуралдаанаар Шадар сайд болон гишүүд нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ныг хүртэл буюу 12 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр дээр санал нэгджээ. 

Хөл хорио тогтоох эсэх эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.195
    2021/02/04

    Зөв шийджээ. Цагаан сараар хөл хорио зохион байгуулах нь зөв. Эс тэгвээс манайхан дураараа тэнэнэ.

    Хариулах