Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг боллоо.
АН-ын ҮБХ-ны дэргэдэх Бодлогын зөвлөлийн дарга А.Амарбаясгалан АН бодлогын нам болох зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд АНУ-ын ҮБХ дэргэдээ нийгэм эдийн засгийн 12 чиглэлээр Бодлогын зөвлөлүүдийг байгуулаад ажиллаж байна. Эдгээр Бодлогын зөвлөлүүд нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд дээр бодлого, төлөвлөлт хийх, дараагийн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслийг бэлтгэж боловсруулах, УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд дээр судалгаа хийж, сөрөг хүчний байр суурийг тодорхойлох зорилготойгоор ажиллаж эхэлсэн.
Шатахуунтай холбоотой асуудлыг бид судалж үзээд энэ бол яг шатахууны хомсдол биш, төрийн бодлогын хомсдол гэсэндүгнэлт хийсэн. Үүнд хоёр асуудал байгаа нь, нэгд, төр үнэ тогтоох асуудалд оролцож байгаа нь шатахууны зах зээлийг эрүүл бус болгож байна. Хоёрдугаарт, стандартын асуудал. Төр стандартаа мөрдүүлээд тусгай зөвшөөрлийг хянадаг байдлаа болих ёстой гэж үзэж байгаа. Стандарт дээр нэг том асуудал үүссэн нь, 2020 онд шинэ стандарт батлахдаа Дизелийн түлшнээс ялгарах хорт хаягдлын хэмжээг өмнөхөөс 200 дахин ухрааж баталсан” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна