Сар шинийн баяраар үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахгүй

С.Гандэлгэр
2021/02/03

Монгол Улс "Ковид-19" цар тахлын улмаас өнгөрсөн хулгана жилийн сар шинийн уламжлалт үндэсний бөхийн барилдааныг өнжсөн. Тэгвэл энэ жилийн хувьд чансаа өндөр 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулах талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. 

Тэгвэл УОК-оос мэдээлэл хийж байх үеэр сэтгүүлчид сар баярыг тохиолдуулан бөхийн барилдаан зохиох эсэх талаар тодруулахад Шадар сайд С.Амарсайхан:Бөхийн холбоо, орон нутгийн иргэдээс үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах нь зөв гэсэн саналаа бидэнд хүргүүлсэн. Харин УОК-оос шаардлагагүй гэж үзсэн. Цол хэргэм олгохгүй, бөхчүүд энэ шийдвэрийг ойлгон хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бид болгох талаас нь судалсан ч бүх нийтийн хорионы үеэр шаардлага байхгүй гэж холбогдох байгууллагын саналд үндэслэн шийдсэн” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна