Тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ

С.Гандэлгэр
2021/02/04

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ-руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

  Үүний дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр буюу 20:07 цагт газардсан байна.

 Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирсэн байна. Үүний 18 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн-асран хамгаалагчийн хамт, 3 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 122 нь бусад шалтгаантай иргэн байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна