Говь-Алтай аймгийн Онцгой комисс Улаанбаатарт гацсан иргэдээ татан авна

С.Гандэлгэр
2021/02/05

Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдээ хоёрдугаар сарын 8, 9-нд татан авна хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Улаанбаатар хотод хөл хорионд орсон орсон нутгийн иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Мөн хоёрдугаар сарын  10-ны 18.00 цагаас 21-ний 18.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээний газар ажиллахгүй гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Онгой комисс 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна