32 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

С.Гандэлгэр
2021/02/10

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урд шөнө буюу хоёрдугаар сарын 10-ны 01:22 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг авчээ. 

Аврах 105-р ангийнн алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн "Н" /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн "Э" /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж иргэн "Э" /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.52
    2021/02/10

    Ene neg tuntiisen tom tom tehnikuuddee tsatsruulagch enee tereeg n standartiin daguu hiilgeechee haranhuid hetsuu bdag shuu naaduul chin

    Хариулах