С.Энхтөр: Иргэдтэй ёсзүйгүй харьцсан цагдаагийн алба хаагчийг ТЦА шалгаж байна

Өчигдөр 18 цаг 19 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг  богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ. 

Д.СУМЪЯАБАЗАР: ӨВЧНИЙГ ХУМИХ ТӨР ЗАСГИЙНХАА ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА

-Монгол түмний хүндэтгэлт гол баяр болж байгаа ч иргэд маань төр засгийнхаа өвчнийг хумих хүчин чармайлтыг маш сайн дэмжиж байна. Үүнд иргэддээ үнэхээр талархаж байна. Гэтэл нөгөө талд зохион байгуулалтын ажлаас болж иргэдийг багагүй бухимдууллаа. Нийт ирсэн гомдлын хамгийн өндөр хувийг цагдаагийн алба хаагчид зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, чирэгдэл учруулсан. Мөн харилцаа, ёс зүйн хэм хэмжээг бариагүй асуудал гарсан. Үүссэн асуудлыг арилгах, шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Биелэлт нь ямар байна вэ гэдэгт Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр хариулт өгөх үү?

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр:

 -Нийслэлийн шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд өчигдөр ирсэн нийт дуудлагын 25 хувийг цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол эзэлсэн. Өнөөдөр 2 хувь хүртэл буурлаа. Өчигдөр хөл хорионы эхний өдөр аль аль талаасаа харилцааны зөрчлүүд гарсан байна. Иргэдийн анхаарлыг онцгой татсан нэг алба хаагчтай холбоотой гомдлыг Тээврийн Цагдаагийн алба шалгаж байгаа. Өнөөдрөөс Тээврийн Цагдаагийн албанаас иргэдийн биедээ авч явах ёстой бичиг баримтыг нь тодорхой болгож өгсөн. Ингэснээр энэ төрлийн гомдол өнөөдөр 2 хувь хүртэл болж буурлаа. Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй.

Д.СУМЪЯАБАЗАР: УДИРДАХ, УДИРДУУЛАХ ЁС, ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ ЁСЫГ ДЭЭДЭЛЖ АЖИЛЛААРАЙ

Цаашид цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцах харилцаанд онцгой анхаарч, ёс зүйтэй байх тал дээр байнга хэлж, зөвлөх ёстой. Төрийн цагдаа гэдэг цагдаж, хорих биш иргэддээ түргэн шуурхай үйлчлэх, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд зөв ойлгуулах ёстой.

Монгол түмний бэлгэдэл, ерөөлийн Цагаан сарын баяр болж байгаа учраас иргэддээ хүндэтгэлтэй хандаж, өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа зөв ойлгуулах ёстой. Удирдах, удирдуулах ёс, харилцах харилцааны ёсыг дээдэлж ажиллаарай. Үүнээс гадна төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол өчигдөр нийгмийн сүлжээгээр их гарсан. Эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргасан нь зохисгүй асуудал гэж үзэж байна. Мөн эргүүлд гарч байгаа нийт алба хаагчдын бие засах газар, дулаацах байр, халуун хоол хүнсний асуудал дээр олон гомдол ирлээ. Энэ асуудлыг шийдсэн үү?

НЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.МӨНГӨНШАГАЙ: ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИД ӨНӨӨДРӨӨС ЭРГҮҮЛД ГАРАХГҮЙ

-Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон. Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Өчигдрийн 16:00 цагаас эхлэн эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаашид Нийслэлийн шуурхай удирдлагын 1800-1200 дугаарын утас болон чатботод иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд өглөө. Мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, өвчний голомтыг хумих тал дээр алба хаагч бүр хүчин чармайлт гарган, ажиллахыг үүрэг болголоо.

НДЗТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.161
    4 цагийн өмнө

    Арын хаалгаар цагдаагийн албанд орсон харьцааны соёлгүй төрт ёсныхоо формыг айлгах ичээх хэрэгслэл гэж бодсон намхан тагжгар заасан кг хүрээгүй энэ цагдаанцарууддаа ёс суртахууны хичээл заагаач ямар пээдгэр гэж санана үгүй ээ зүгээр л загнана зандрана чирнэ гулдрана .Орчин үеийн цагдаанцарууд эхээс мэндлээгүй цэцэг навчнаас төрөн гарсан эрхэмсэг тэнгэрийн амьтад байх гэж боддог гол нь харилцааны соёл сайхан хүндэлж харьцаад байвал албан хаагчаа төрөө төрт ёсоо монголчууд хүндлэнэ хайрлана та нар хичээцгээ өглөө ажилдаа гарахдаа өөртэйгөө яриад сургууль хий мэдтүгэй аюутугай

    Хариулах
    • 202.126.90.37
      3 цагийн өмнө

      Яг зөв

  • 202.21.107.9
    4 цагийн өмнө

    Ер нь цагдаа нар харьцаандаа онцгой анхаарах ёстой. Төрийн хувцас өмссөн л яаж ч дээрэлхэж болно гэж зарим цагдаа ханддаг шүү. Хариуцлагыг тэр харьцаа муу, боловсрол нимгэн цагдаа нарт хатуу тооцох хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.107.9
    4 цагийн өмнө

    Ийм хүнд хэцүү цар тахал гарч байхад цагдаа заавал мэдээлэл өгөх ёстой. Үүрэг нь байх ёстой шүү

    Хариулах
  • 103.229.120.43
    7 цагийн өмнө

    Микрофон барьсан тэнэг сэтгүүлчээ халаач.Цагдаагийн зөв

    Хариулах
    • 66.181.161.78
      4 цагийн өмнө

      Хаха чи бас тэнэг цагдаа юм уу

  • 202.9.46.237
    8 цагийн өмнө

    Микрофон барьсан тэнэг хүнтэй ухаантай ярьж болдоггүй

    Хариулах
    • 66.181.161.121
      7 цагийн өмнө

      Хүн болгон микрофонтой явах цаг болсон.хулгайч худалч нар л ухаантай юм шиг царайлж цаасан малгай өмсгөж үнэгэн малгайг нь шаадаг

  • 202.9.46.237
    8 цагийн өмнө

    Цагдаа ажлаа хийх ёстой. Микрофон барьсан хүн бүрт ярилцлага өгөх албагүй.

    Хариулах
    • 66.181.161.121
      7 цагийн өмнө

      Цагдаа ажилаа хийж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх анхааруулах ёстой болохоос хүнийг дээрэлхэж халаасыг нь ухаж сэтгэл санаагаар нь дарамтлах ёсгүй.сэтгүүлч хүн олон нийтэд болж байгааг үнэн бодит байдлаас нь харуулсан.

  • 103.10.23.151
    8 цагийн өмнө

    Иргэд нь төлөвшөөгүй байхад төрийн ажил хийж байгаа хүмүүс нервитэхгүй байна гэж байхгүй.Улс минь хүнээ хөгжүүл !иргэнээ хүмүүжүүл!

    Хариулах
    • 66.181.161.121
      7 цагийн өмнө

      Дээрээ хулгайч залсан улс хөгжихгүй мөхдөг юм

  • 103.10.23.151
    8 цагийн өмнө

    Цагдаа гэж нэрэлчихээд , цагдаагийн байгууллага ажиллаад байхад цагдлаа гээд заргалдаад байдаг мөн ч тэнэг сэтгүүлчийн оронцог юм даа.

    Хариулах
  • 192.82.71.105
    11 цагийн өмнө

    Цагдаа нарт 800 мянгын урамшуулал олгосон, тэгээд бүүр ч цөс нь хөөрсөн, угийн ч харилцаа муутай ,ёс зүйгүй ,дээрэлхүү .Цагдаагийн байгууллага энэ цагдаа нарт аа харьцаа ,ёс суртахууны сургалт өглөө бүр өгч баймаар

    Хариулах
  • 124.60.114.164
    12 цагийн өмнө

    Сүүлийн үед цагдаа нар үнэхээр цэргийн дарангуйлал тогтсон юм шиг авирлах болсон үнэн шүү.Цагдаа нарын шалгуурыг өндөр болгох хэрэгтэй.Цагдаад архичин болохгүй бүтэхгүй хүмүүс их шургасан байна лээ шүү.

    Хариулах
  • 203.91.115.50
    12 цагийн өмнө

    Цагдаагийн байгууллагыг төрийн үйлчилгэний байгууллага болгох нь зөв юм биш үү цагдааг цолгүй болгох хэрэгтэй тэгвэл аяндаа харьцаа нь өөрчлөгднөө

    Хариулах
  • 66.181.161.105
    12 цагийн өмнө

    Sogtuuruulah undàagaa horiogui yumuu delgvvrvvd zaraad bhiin iniigee horiochee

    Хариулах
    • 66.181.161.78
      4 цагийн өмнө

      Чи л уухаа больчих

  • 202.126.88.155
    23 цагийн өмнө

    sain ajillaj bn turuus hiij bga buhniig buruutgadag buleg humuus odoo bolio

    Хариулах
  • 66.181.161.87
    Өчигдөр

    Иргэд ч өөрсдөө аятайхан харицах хэрэгтэй ш дээ. Эргүү мал зүтгэж хүний тэвчээрийг барчихаад ард нь олон юм хуцаад байх шаардлагагүй

    Хариулах
    • 66.181.161.78
      4 цагийн өмнө

      Шаана биз

    • 202.9.40.140
      10 цагийн өмнө

      Зөв

  • 122.201.21.177
    Өчигдөр

    Тэр эргүү дуракыг ажлаас нь халсан уу тэгж байж ёс зүй гээч юм чинь биелэнэ

    Хариулах
    • 202.126.89.125
      13 цагийн өмнө

      Тэр цагдаа ажиллаа рийж л бсан шүү эргүү сурвалжлагчаас л болж бгаа

    • 66.181.161.112
      13 цагийн өмнө

      Нээрээ нөгөө харьцаа муутай цагдаагаа яасан бэ халаа юу

  • 103.212.119.116
    Өчигдөр

    Цагдаа гэдэг нэришилийг нь солиочээ.Сэргийлэгч болгоочээ

    Хариулах
    • 66.181.161.112
      13 цагийн өмнө

      Зөв шүү

  • 202.21.108.44
    Өчигдөр

    Суьяабазар үнэнпээ ажлаа хийж чадахгүй байна 1 цэг дээр шинжилгээ өгөх хүмүүс очоод өнөөдөр ажилласангүй өдөржин хүлээлгэсэн явуулын шинжилгээ ирэх эсэх нь тодорхойгүй

    Хариулах
  • 66.181.185.41
    Өчигдөр

    Сумяабазарт баярлалаа

    Хариулах