"Амгалан" амаржих газарт нэг нярай коронавирусийн халдварт өртсөн тухай мэдээлийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрээр, "2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Нийслэлийн "Амгалан" амаржих газарт коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Тус төрөх эмнэлгийн 12 ажилтан халдвар авсан нь батлагдсан. Үүнээс улбаатай хэвтэн эмчлүүлж байсан ээжүүд, тэдний гэр бүл гээд халдвар гинжин хэлхээгээр цааш үргэлжилж, одоогоор тус голомтод нийт 69 тохиолдол бүртгэгдээд байна.
Батлагдсан тохиолдол дотор нэг нярай халдвар авсан нь үнэн. Одоогоор халдвар авсан эх, нярайн биеийн байдал харьцангуй сайн байна" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна