"Аппрентис" шоуны оролцогч О.Амарболд "Ард Лайф"-ийн Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирлаар томилогдлоо


Ард Лайф ХХК (Ард Лайф)-ийн Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирлаар "Аппрентис" шоуны оролцогч Отгонбаярын Амарболд томилогджээ. 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн зүгээс Монгол ТВ-тэй хамтран зохион байгуулсан Аппрентис Монгол реалити шоунд 1,000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг эн тэнцүүхэн өрсөлдөхүйц 14 залуус нэвтрүүлэгт оролцох эрхээ авсны нэг нь О.Амарболд байв. Тэрбээр Ард Лайфын харилцагчдад илүү таатай, чанартай үйлчилгээ үзүүлж нийт тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн, үйл ажиллагааг илүү хүртээлтэйгээр явуулж, тэтгэврийн хуримтлал эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэн олон иргэдэд таниулах ажлыг хариуцаж ажиллах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна