Хоёр сарын дотор 2700 гаруй иргэнийг гадаадаас татан авна

С.Гандэлгэр
2021/02/17

Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэд олон байгаа. Зарим улсад элчин сайд, консулын гадаа урт хугацаанд хүлээж буй иргэд ч байгаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн чартер нислэг үйлдсэн ч энэ нь хангалттай байсангүй. 

Энэ талаар өнөөдрийн УОК-ын хэвлэлийн хурлаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тайлбар өглөө

"Өчигдөр УОК-ын нэгдсэн хуралдаанаас шийдвэр гарсан. Шадар сайдын зүгээс ажлын хэсэг байгуулж ажиллаад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдээ татах асуудлыг хариуцаж ажиллаж байгаа. Нийтдээ судалгаагаар 9143 иргэн эх орондоо яаралтай ирье гэж байгаа. Гэхдээ Гадаад харилцааны яам, Консулын газраас яг бүртгэл хийгээд эхний 3-4 сард гэхэд ирье гэсэн 2700 гаруй иргэн яаралтай эх орондоо очъё гэдэг судалгаанд хамрагдсан байна. Өчигдөр УОК-оос гуравдугаар сард 12-с доошгүй удаа нисэх хуваарийг гаргасан. Нийт эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн 50-60 хувь нь БНСУ-д байгаа. 

БНСУ-руу зургаан удаагийн нислэг

Токиоруу гурван удаагийн нислэг

Европруу хоёр удаагийн нислэг

Казакстанруу нэг удаагийн чартер нислэг ниснэ гэсэн хуваарь гарсан байгаа. Дөрөвдүгээр сард 12-14 удаагийн чартер нислэг нисэх хуваарь гарсан." гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна