Өнөөдөр Ховд аймгийн амаржих газарт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Н.Мөнхжин
2021/02/17

Өнөөдөр буюу Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн энэ өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихэр хүүхэд өлгийдөн авч, бүл нэмлээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багт оршин суудаг иргэн Б.Оюунгэрэл өнөөдөр амаржиж, 2 хүү 1 охин төрүүлжээ. Тэрээр одоо 30 настай ба 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна. 

Эхний хүү өглөө/2021.02.17/ 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлжээ.

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байлдал хэвийн байна гэж Амаржих газраас мэдээллээ.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.108
    2021/02/17

    Монголын үрс маш олон болтугай. Хурай Хурай

    Хариулах
  • 103.229.121.38
    2021/02/17

    Ямар гое мэдээ вэ баяр хүргэе

    Хариулах
  • 202.55.188.90
    2021/02/17

    Yamar goe yum be bayr xvrgie

    Хариулах
  • 202.126.90.64
    2021/02/17

    Yamar saihan yum be muu buhniig ustgalaa Uruudee♡♡♡ ta nar maani enh tunh esen mend usun boijij eh oron eej aavdaa enereltei mundag uruud bolooroi! Tanai ger buld Az jargal sain saihan buhniig husen eruue. Mundag eejid bayar hurgiye. Chadvarlag emch nart bayarlalaa.

    Хариулах
  • 64.119.18.12
    2021/02/17

    Ямар сайхан мэдээ вэ эх урс ууд нь эруул энхийг хусье гэр булд нь аз жаргал ероое Монголын урс улам олон болох болтугай

    Хариулах
  • 150.129.141.19
    2021/02/17

    Ийм гоё мэдээг ноцтой мэдээн дээр нийтлэхдээ яахав дээ.Баяр хүргэе. Монголын минь үрс маш олон болтугай

    Хариулах
  • 66.181.161.112
    2021/02/17

    Баяр хүргэе монголын үрс олон болтгуй

    Хариулах