Ковид-19-өөр халдварласан горилланууд бүрэн эдгэрчээ

С.Гандэлгэр
2021/02/18

Өнгөрсөн сард АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн 8 горилла КОВИД-19-ийн халдвар авсан тухай өмнө мэдээлсэн. Идэвхтэй эмчилгээний дараа тэдгээр горилланууд бүг эдгэрсэн тухай тус хотын амьтны хүрээлэнгийн удирдлага мэдэгджээ. Горилланууд амьтны хүрээлэнгийн ажилтнаасаа халдвар авсан аж.

Горилланууд халдвар авсны дараа бага зэргийн ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн. Тэднийг халдвар авсан даруйд тусгаарлан эрчимтэй эмчилгээ хийжээ. Амьтны хүрээлэнгийн мал эмнэлгийн баг, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн хамт олон хамгийн сайн арчилгаа эмчилгээг тэдэнд зориулсны үр дүнд амжилттай эдгээсэн байна.

Тус хотын амьтны хүрээлэнгээс эдгээр гориллануудын эмчилгээний явцыг нийтэд нээлттэй байдлаар, цахимаар тайлагнаж байгаа юм. Энэ нь магадгүй вирусийн зэрлэг мичинд нөлөөлөх шинжлэх ухааны судалгаанд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа аж. Горилланууд одоо хэвийн амьдралдаа орж, амьтны хүрээлэнд олон нийт үзэх боломжтой болсон тухай CNN мэдээллээ.

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна