Голомт банкны зүгээс Кайт Монгол болон ADB Ventures-ийн хамтран зохион байгуулж буй “Social Innovation Week 2021” цахим арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй инновацийн гарааны бизнесүүдийг дэмжих, хурдасгах, бүс нутагт хамтран ажиллахыг дэмжих ач холбогдолтойгоороо онцлог юм.
“Social Innovation Week 2021” арга хэмжээг энэ оны 2 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах бөгөөд энэ үеэр Ногоон технологийн шийдэл, Боловсролын инновац, Финтек дэх инновац зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг оролцуулж, тэднийг дэмжих боломж, шийдэл гарц зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөхөөр болжээ.
Цахим арга хэмжээг зохион байгуулагч Кайт Монгол нь нийгэмд ээлтэй гарааны бизнесийг хөгжүүлэн, бойжуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дэмжих чиг үүрэгтэй хурдасгагч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures-ийн хувьд Ази, Номхон далайн орнуудад тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна