ҮНЭН шүүгчдээс эхлэх учиртай
“Та шүүхэд зөвхөн үнэнийг хэлнэ үү” гэдэг үгийг бусдаас асуудаг бас шаарддаг, ёсзүйн хэмжүүр болсон хүмүүс бол хүний амьдралыг “шийддэг” ШҮҮГЧИД. Гэвч манай улсад шүүгчдийн шударга , ёсзүйн хэмжүүр хангалттай түвшинд байдаггүй гэдгийг захын иргэн хэлнэ.
Хэдхэн хоногийн өмнө манай хэсэг шүүгч цуглаж, охидыг дуудан “найрлаж” буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэл дагуулаад байна. Бичлэг цацагдсан даруйд шүүгчидтэй хамт бичлэгт өртсөн өмгөөлөгч Б.Баасанцогт “Би ҮАБЗ-д ажилладаггүй”, бид гэр бүлийн найзуудаараа уулзаж, цугласан гэх тайлбарыг яаран хийсэн. Гэвч тэд бусдаас шаарддаг шигээ зөвхөн үнэнийг хэлээгүй байж.
Өнөөдөр өмгөөлөгч Б.Баасанцогтын Ерөнхиийлөгчийн Тамгын газартай ажилладгийг батлах үнэмлэх ил гарч, ЦЕГ-аас шүүгчдэд Эрүүгийн хуулийн 12.6.1 буюу биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэсэн зүйлээр хэрэг үүсгэн шалгахаар болсон тухай мэдээлсэн нь шүүгчдийн нэр хүндийг шороотой хутгаад байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Эдгээр шүүгчид Эрдэнэтийн 49 хувь, Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг гээд олны анхаарлын төвд байсан олон хэргийг дэнсэлж байсан. Өөрсдийнхөө үйлдэлд эзэн болохоос зайлсхийж, худал ярьж яваа сошиал дуулианы эзэд чухам хэн бэ.
Өмгөөлөгч Б.Баасанцогт
Б.Баасанцогт нь МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга А.Гансүхтэй ойрын хүн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг. Тэдниый хувийн болон албаны ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг гэх мэдээлэл ч бий.
Тухайлбал, А.Гансүх нарын Япон улсын нэр бүхий иргэдээс булаан авсан гэх газар дээр баригдсан “Хүннү-2222” хорооллын нэгдүгээр давхарт байрлах А.Гансүхийн эзэмшлийн Том’Н Томс кофе шоп болон Зүү рестораны засварын ажил гэх мэт хувийн ажлыг хариуцаж хийсэн. Түүний хувьд А.Гансүхийн дүүгийн найз гэх бөгөөд А.Гансүхийг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх үед МИАТ ХК-ийн захирлаар ажиллаж байв.
Хуульч, өмгөөлөгч тэрбээр мэргэжил нэгт найз нөхдөө хуулийн байгууллагад томилуулж улмаар Х.Баттулга, А.Гансүх нарын хуулийн байгууллагатай холбоотой харилцааг зохицуулдаг. Бичлэгт нэр дурдагдсан хуулийн байгууллагын ажилтнуудтай ойрын найз бөгөөд тэдгээр шүүгчид нь улс төрийн захиалгаар ажилладаг гэх хардлага бий.
Шүүгч Х.Идэр
Х.Идэрийн аав Ц.Элбэгдоржын найз Хувьтөгөлдөр нь АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотой талаар мэдээлэл гарч байсан. И.Идэрийн төрсөн ах Х.Тамир нь мөн хуулийн салбарын хүн бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс ял авч байсан гэдэг.
Х.Идэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Ч.Гансүхийн нүүрс хөтөлбөртэй холбоотой хэргийг шүүн тасалсан бөгөөд тухайн үед Ч.Гансүхийн өмгөөлөгч нар Х.Идэр нь ах Х.Тамирын хар тамхины асуудлаар барьцаалагдсан хэмээн мэдэгдэж байв.
Х.Идэр ньСүхбаатар дүүргийн шүүхийн цагдан хорин асуудлыг хариуцдаг бөгөөд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, нийслэлийн хяналтын прокурорын газраас гаргасан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан майнинг корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж, шалгах тухай шийдвэрийг хүчингүй болгож суллах шийдвэр гаргаж байжээ. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээс гадна УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг УИХ болон СЕХ-ын зөвшөөрөлгүйгээр хорих шийдвэрийг гаргаж байсан. Түүний энэ хууль бус шийдвэрийг ОУПХ-оос шалгаж байгаа.
Шүүгч З.Болдбаатар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болбаатар нь мөн тус шүүхийн цагдан хорионы асуудлыг хариуцдаг. Тэрээр олны дунд шуугиан тариад байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханд хуучин машин худалдаж авсан хэргээр олон жилийн ял өгсөн шүүх хуралдааныг даргалсан. Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Д.Эрдэнэбат нарын Улс төрийн захиалгатай гэгддэг хэргүүдийг шүүсэн шүүгч юм.
Харин шүүгчдийн ёс зүйн хороо дараах тайлбарыг өгсөн нь сошиал орчинд олны дургүйцлийг хүргээд байна. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 12.6.1 буюу биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэсэн зүйлээр хэрэг нээх үндэслэлтэй байна хэмээн үзжээ.
Б.Баасанцогт Х.Идэр, З.Болдбаатар нарын видео бичлэг, мөнгө орсон гарсан гээд багагүй сэжүүрүүд ЦЕГ-т бий. Асуудал хэрхэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.106
ийм гөлөгнүүд шүүх байгууллагад байхад луйварчин элбэгдорж шорондоо орохгүй жаргаж явдаг, тэр алс холын мьяамар улсын эрх чөлөөний төлөө гэж хуцаж явна даа цаань чинь
Хариулах