Техник технологи огцом хурдаар хөгжиж аж ахуйн салбарт роботуудыг өргөнөөр ашиглах болжээ.
Жишээ нь, бэлчээрийн үхрийн чихэнд байрлуулсан төхөөрөмж нь өөртөө нарны зай хураагууртай, байршлыг тогтмол мэдээлэх боломжийг бүрдүүлж өгсөн ухаалаг систем болж чаджээ.
Түүнчлэн энэхүү систем нь үхрийн зөвхөн байршлыг заагаад зогсохгүй, ямар хэмжээний, хэр их шим тэжээлтэй өвч идэж байгаа, тарга авч буй байдал, малын ерөнхий эрүүл мэндийн нөхцөл зэргийг шууд тодорхойлон мэдээлэх тусгай алгоритмтай аж. Мөн эдгээр мэдээлэл дээр үндэслэн үхрийн генийн селекцийн асуудлыг хүртэл тодорхойлж болохоор хийгдсэн аж.
Зөвхөн мал аж ахуй гэлтгүй газар тариалагийн салбарт ч мөн ухаалаг роботуудыг ашиглах боломж бүрдэж байгаа аж.
Ухаалаг роботын хүчээр тариалангийн арчилгаа, шавж устгал, ургац хураалт зэрэг хөдөлмөрийг хөнгөвчлөн шийдсэнээр хүнсний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, цар тахлаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдол зэрэг хувьсагч хүчин зүйлүүдээс ангижрах боломжийг олгож байна. Түүнчлэн ухаалаг роботууд нь ургацын эрүүл эсэхийг болцын явцад бүрэн хянах боломжийг олгож байгаагаараа ихээхэн онцлогтой.
Эдгээр ухаалаг системүүдийн ачаар 2027 он гэхэд дэлхийн хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүнийг гарцыг нэмэгдүүлэх аюулгүй хүнс үйлдвэрлэх боломжийг огцом нэмэгдүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж. Энэхүү ухаалаг тухайлсан робот системийн дэлхийн хөдөө аж ахуйн салбарт эзлэх хувь нь 2027 онд 12.9 тэрбум ам.доллар буюу 13%-аар өснө гэсэн тооцоо байна.
Ялангуяа цар тахлын улмаас ажиллах хүч хомсдож буй өнөө үед, ухаалаг роботууд ашиглах нь хөдөө аж ахуй салбарын үйлдвэрлэлийн гарц огцом танагдах, хүнсний үйлдвэрлэл зогсох зэрэг аюулаас урьдчилан сэргийлэх үндсэн арга замуудын нэг хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.
Эх сурвалж: bbc
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна