Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”, Эгийн гол дээр Эгийн голын усан цахилгаан станц барихаар олон жил оролдож байгаа ч ОХУ-ын хүтэй эсэргүүцлээс болоод одоо болтол ажил хэрэг болгож чадаагүй билээ. Тэд төр засгийн түвшинд биш ч ТББ-ын түвшинд ЮНЕСКО-д гомдол тавьж, манай ажлуудыг гацааж байсан. Усан цахилгаан станц битгий хэл Улз гол дээр усан сан барих гэж байхад хүртэл “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын Орос дахь салбар зөвлөлийн зохицуулагч Александр Колотов гэгч “Монголчууд Улз гол дээр 700 метр урт, 27 сая кубметр багтаамжтай усан сан үүсгэх гэж байгаа юм байна. Энэ усыг уул уурхайн олборлолтод ашиглах гэнэ.
Улз гол бол Монгол Дагуурын дархан цаазат газрын усны гол эх сурвалж. Дагуурын дархан газар нь ОХУ-аас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 11 дэх байгалийн өв юм. Энэ дархан газрын усны хангамжийн 80 хувийг Улз гол бүрдүүлдэг. Уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхийн төлөө байгалийн эмзэг экосистемийг эрсдэлд оруулж болохгүй” хэмээн ярьж байв. Энэ яриа, ЮНЕСКО-д гаргасан гомдлынх нь талаар Оросын хэвлэлүүд мэдээлэхдээ Шүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын талаар дурьдаж, Монголд УЦС гэхээсээ илүү усны нөөц бий болчих вий гэдэгт илүүтэй санаа зовж байгаагаа илчилж байв.
П.Толстой.
Гэтэл өөрсдөд нь тулаад ирэхээр ЮНЕСКО байтугайг тоохгүй зангаа таниулж байгаа бололтой. Оросууд одоо Байгаль нуур, Камчаткад аялал жуулчлал хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүйд үр өгөөж хүртэнэ гэж горьдож байгаа аж. Гэтэл ЮНЕСКО уг төслийг нь Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж эсэргүүцэхэд тус байгууллаагаас гарах төсөл санаачлаад хэлэлцэж байна.
Думын дэд дарга Петр Толстой гэгч нь “Оросууд өөрийнхөө нуурыг өөрийнхөөрөө ашиглах гэж байхад ЮНЕСКО хориглож байгаа нь экологийн гэхээсээ улс төрийн зорилготой байна. Тэд бидний юу хийх ёстой, юу хийж болохгүйг зааж байна. Нэгэнтээ бидний ашиг сонирхолд ингэж хориг тавьж байгаа бол бид энэ байгууллагад гишүүнчлэлтэй байх шаардлага байна уу” гэсэн гуулгатай мэдэгдэл хийжээ.
ОХУ-ыг ЮНЕСКО-гийн гишүүнчлэлээс гаргах тухай хуулийн төсөл Думд өргөн баригдаж, өдгөө эхний уншлагаа даваад байгаа юм.
Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдаж, ОХУ ЮНЕСКО-гоос гарвал манай усан цахилгаан станцуудын төсөлд ТББ-аараа ЮНЕСКО-д өргөдөл бичүүлж хаалт хийдэг механизм нь ажиллахаа болих мгадлал байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
78.242.88.159
Адгийн хөрш задарч бутарч алга болоод монголд эрх чөлөө.
Хариулах66.181.181.69
дэлхийн далайд цацрагийн бохирдолтой усаа асгаж байгаа японыг яаж ч чадахгүй байж ,оросыг дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх гэхээр хориг мориг гэж солиорч байгаа нь улс төр мөн шдээ,анусын дохио зангаагаар ажилладаг олон улсын нэртэй байгууллагуудаас манайх ч гэсэн гарах хэрэгтэй,улс орнууд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалж бна,манайх ч гэсэн ногоон эрчим хүч гэсэн юмнаасаа татгалзаад,ядаж нүүрснийхээ 5р станцаа,нэмээд 6р станцаа барих шаардлагатай байна даа
Хариулах103.212.117.95
Бага тэнэгтээрэй. Өөрөө тэр оростоо очиж амьдар урвагч минь
103.212.117.60
irgen unheer yu helhevdee
Хариулах59.153.112.139
МАНАЙ БАЙГАЛЬ НУУР ГЭЖ ХУЦАЖ БАЙНА МОНГОЛ ООС БУЛААЖ АВСАН НУУР АА ЯАХАА ОРОСУУД МЭДНЭ ГЭЭЧ ПИЗДА
Хариулах59.153.115.32
Zavitai aylaldaa yrij b
Хариулах