WADA Францаас олимп зохион байгуулах эрхийг нь хурааж магадгүй

Х.Батсайхан
2023/09/08

Дэлхийн допингийн эсрэг агентлаг ирэх жил Парист болох Зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Францаас хурааж магадгүй болжээ. Агенлагийн зүгээс Францын допингтой тэмцэх байгууллагууд дүрмээ хангалттай хатуу чанд биелүүлэхгүй байна гэж үзэж, энэ асуудлаар мөрдөн шалгах ажил зохион байгуулах болсноо зарласан аж.  

Францын допингийн эсрэг агентлаг саяхан нэг хэргийг шийдэхдээ Дэлхийн допингийн эсрэг холбоо, Спортын олон улсын арбитрын шүүхийн дүрэм журмыг зөрчсөн гэж дэлхийн холбоо үзэж  байгаа аж.

Хэрвээ мөрдлөг эсрэгээрээ эргэвэл Францын тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхээ, ҮОХ нь олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрхээ алдах юм байна. Өөрөөр хэлбэл, “Парис 2024” зуны олимпын наадам эрсдэлд ороод байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна