Тоглогчийнхоо уруул дээр үнссэн хөлбөмбөгийн холбооны тэргүүн огцорлоо

Zuv.mn
2023/09/11

Австрали-Шинэ Зеландад болсон ДАШТ-д түрүүлсэн багаа хүлээж авах үедээ шигшээ агийн ахлагч Женни Эрмосогийн уруул дээр үнссэн Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес албан тушаалаасаа огцорлоо.

Тэрбээр албан тушаалаа өгөхгүй гүрийсээр хохирогч Женни Эрмосо албан ёсоор гомдол гаргасны дараа сая ийнхүү албан тушаалаа өгч байгаа юм. Тэрбээр улсынхаа хөлбөмбөгийн холбооны тэргүүний ажлаасаа гадна Европын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн дэд ерөнхийлөгчийн суудлаасаа мөн огцорчээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна