АЭХ-ны Ерөнхийлөгчийг Фракцын төлөөлөл А.Адъяасүрэн, Б.Жаргалан авах уу, НЭР ЦЭВЭР Б.Пунсалмаа авах уу

Zuv.mn
2023/09/25

Даргатай болсон ардчилсан нам бага багаар шинэчлэгдсээр байна. Саяхан ҮБХ-ны хурлаа хийж тэргүүн дэд, дэд дарга нараа томилсон. Дотоод сонгуулийн хороо болон, үндсэн дүрмийн хороогоо шинэчлээд авсан. 

Харин өнөөдөр АН-ын дэргэдэг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох "Дээд чуулган"-аа хийх гэж байна. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, 

М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, 

АН-ын дэд дарга асан Б.Жаргалан

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Үүрийнтуяа 

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд 

АН-ын гишүүн Ц.Уянга 

АН-ын гишүүн Н.Одонгуа нарын долоон хүн нэр дэвшихээр дэнчингийн мөнгөө тушааж, нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад буй. Хэдий долоон нэр дэвшигч байгаа ч өрсөлдөөн 2-3 хүний дунд өрнөх хандлагатай байна. Тодруулбал УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, дэд дарга асан Б.Жаргалан, Б.Пунсалмаа нарын дунд өрсөлдөөн тун ширүүн өрнөж байна. 

Угаас эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн асуудал яригдахад л А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын дунд өрнөх төлөвтэй байсан. Харин өрсөлдөөнд Б.Пунсалмаа нэмэгдэж Б.Жаргаланг дэмжиж буй зарим эмэгтэйчүүд нь түүнийг дэмжих болсон гэцгээж байна. Нөгөө талд А.Адъяасүрэн, Б.Жаргалан нар дээд чуулганд оролцох төлөөлөгчдийг хайрцаглаж, лоббидож байна гэх мэдээлэл байна. Үүний учир нь өрсөлдөөн анхнаасаа хоёр хүний дунд өрнөх ёстой байсан ч Б.Пунсалмаа, Ц.Уянга тэргүүтэй нэр дэвшигчид өрсөлдөж эхэлсэн нь фракцууд АЭХ-ны дээд чуулганы асуудалд оролцож, төлөөлөгчдийг лоббидох ажил эхлүүлсэн гэж болох талтай.

Харин АЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өгөх гэж буй С.Одонтуяа Б.Жаргалан дээр бооцоогоо тавьснаа өөрчилж Б.Пунсалмааг дэмжих болсон гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгвэл АЭХ-ны Ерөнхийлөгчид хүчтэй өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийг ямар фракцаас гаралтайг та бүхэнд танилцуулъя. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасны хүн гэгддэг. МоАХ-ны гишүүн бөгөөд саяхан Х.Баттулга, С.Ганбаатар тэргүүтэй МоАХ-ын гишүүдтэйгээ 21 аймгийг тойрон "Хөх туг" намируулсан. АН-аас УИХ-д сонгогдсон хоёрхон эмэгтэй гишүүний нэг хэдий ч авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан түүх ч бий.  

Тухайлбал А.Адъяасүрэн нь 2020 онд буюу гишүүнээр сонгогдсон жилдээ нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд “Авто тээврийн үндэсний төв”-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АВЛИГА өгсөн хэргээр АТГ-т сэжигтнээр татагдаж байсан юм.

АН-ын дэд дарга асан Б.Жаргалан түүний хувьд МҮДН фракцийн бүтээгдэхүүн. С.Эрдэнийн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд МҮДН фракцийн квотоор дэд даргаар томилогдож байсан. Аав нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр юм. Б.Жаргалан залуу үеийн төлөөлөл гэдэг утгаараа шинэчлэгдэж буй АН-ын нүүр царай болоход тохирч болох талтай. Харамсалтай нь 2020 оны ялагдлын хариуцлагыг хамгийн ихээр хүлээх ёстой хүмүүсийн нэг юм. 

Тодруулбал С.Эрдэнийн бүтцийн дэд дарга. С.Одонтуяа Ерөнхийлөгчтэй АЭХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм. 

Б.Пунсалмаа бол өмнө нь АН-ын томоохон албан тушаал хашиж байгааагүй, ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр нэр дэвшигч. Намын гишүүний хувьд СХД-ийн ҮБХ-ны гишүүн. Бизнесийн хувьд, “Mongol made”-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “М ойл”-ын эзэн, “Шарк” гэдгээрээ олонд танигдсан. Мөн аливаа фракц, бүлэглэлд харьяалагддаггүй нь түүний давуу тал болж мэдэх юм. 

Ямартай ч өнөөдөр АЭХ-ны дээд чуулган зохион байгуулагдах бөгөөд дээрх нэр дэвшигчдийн хэн нь ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон байсан ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн, АН-ын эмэгтэйчүүдийн нүүр царай болж, өнгийг нь тодорхойлно. Гагцхүү хэн нэгний "гарын хүн" болсон фракцын төлөөлөл сонгогдох уу, аль нэг фракцад харъяалалгүй, нэр цэвэр хүн сонгогдох уу гэдэг нь анхаарал татаж буй юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.189
    Өчигдөр

    Балиар хар Жонхуугийн гар сарвуу л яваад бна да тэр ботокс бол

    Хариулах
  • 202.126.90.52
    2023/09/25

    Шаадаг сайт байна даа

    Хариулах
  • 66.181.161.89
    2023/09/25

    Пунсаа дээр дээ, ядаж л юм босгож үзсэн хүн

    Хариулах