"Нүүрсний гэрээг Хятадуудтай хямдхан хийж, дундаас нь зөрүү гаргаж, эрх мэдэлтнүүд өөрсдийн хувиа авдаг жишиг нэгэнт тогтсон. Түүнийг нь УИХ-ын гишүүд сайд нарын өмнөөс гүйцэтгэдэг хүмүүс байдгийн нэг нь нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан Д. Наранхүү юм. Тэрээр нүүрсний үнийн зөрүүг Хятадад очиж авдаг. Д. Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш. Раднаасэдийн хамаарал бүхий этгээд юм. Түүнийг Засгийн Газрын таван Ш ажиллагааны хүрээнд авчрахаар болсон. Д. Наранхүү нь зүсээ хувиргахын тулд нүүрний мэс засалд орж, хавиргаа авахуулж өөхөө соруулсан" тухай мэдээлэл олны дунд тархаад байгаа. Өнгөрсөн шөнө Замын-Үүд Эрээний боомтоор нэр дурдагдаад буй Д.Наранхүүг Монголд авчирч, АТГ-д хүлээлгэн өгөөд байгаа юм. Тэгвэл түүний ард УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байгаа мэдээллийн дагуу өөрөөс нь тодруулга авлаа. Тэрбээр "Ямар учиртай ийм мэдээлэл гараад байгааг мэдэхгүй юм. Надад Д.Наранхүү гэдэг ямар ч туслах, хамтарч ажиллаж байсан хүн байхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.170
Ийш зайлуул даа энэ Ш ажиллагаач дээ. Хэдэн жилийн дараах хошин үлгэрийн сэдэв юм даа. Үлгэрийн төгсгөлд зохиолын баатар нь "хавиргаа авхуулж өөхөө соруулсан" гээд үлгэр төгсөнө.
Хариулах