ХАНЖОУ 2022: О.Есүгэн хүрэл медаль хүртлээ

Х.Батсайхан
2023/10/01

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Есүгэн хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин дөнгөж сая мөнгөн медалийн төлөө дэвжээний  эзэн орны тамирчинтай тулалдаж оноогоор ялагдав.

ОУХМ О.Есүгэн нь энэ удаагийн "ХАНЖОУ 2023" 19 дэх удаагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж ПАРИС 2024 зуны олимпын эрхээ авсан юм.

 Өнөөдөр манай боксчдоос:

15:15 цагаас эмэгтэйчүүдийн 66 кг жинд М.Цэцэгдарь Казакстаны тамирчинтай хүрэл медалийн төлөө, 

19:15 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг жинд М.Намуун Казакстаны тамирчинтай хүрэл медалийн төлөө,

20:00 цагаас эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-эрдэнэ Хятад улсын тамирчинтай хүрэл медалийн төлөө,

21:00 Б.Чинзориг эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд Казакстаны тамирчинтай хүрэл медалийн төлөө тус, тус тулалдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна