Д.Сумъяабазар: Стандарт хангасан автобуснууд авах ёстой

2023/10/02

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “ногоон” автобусны худалдан авалттай холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээгэн өгөх болсноо мэдэгдсэн. 

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Автобусны асуудал дээр хотын дарга төсвийн ерөнхийлөн захирагч нь биш. Өөрөөр хэлбэл, төсөв нь нийслэл дээр байдаггүй. Хариуцсан сайд, албан тушаалтнууд бий. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд байсан. Харин нийслэлд хуулийнхаа дагуу эрх шилжүүлээд шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн. Нийслэл өөрөөр оролцох боломжгүй. Одоогоор автобуснуудыг хүлээн аваагүй байгаа. Стандарт хангасан автобуснууд авах шаардлагатай" гэлээ.

Дашрамд мэдээлэхэд, 2023 оны 10 сарын байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 166 төсөл, арга хэмжээ Нийслэлд эрх шилжиж ирсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна