Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд НОГООН автобустай холбоотой хүмүүст хатуу арга хэмжээ авна гэсэн

Х.Есү
2023/10/02

МАН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Намрын чуулганы анхны ээлжит хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Сүүлийн үед үүсээд байгаа нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн худалдан авах үйл ажиллагаанд гарсан асуудалтай холбогдуулж Ж.Сүхбаатар сайдын мэдээллийг сонссон. 

Ж.Сүхбаатар сайд маань түгжрэлийг бууруулах чиглэлээр бас ч гэж идэвхтэй ажилласан. Харамсалтай нь алдаа гарсан учраас өргөдлөө өглөө. Энэ асуудалтай холбогдуулан бүлгээс хоёр шийдвэр гаргаж байна.

Нэгдүгээр нийслэлд ужгирсан 3-4 том асуудал байна. Газар олголттой холбоотой маргаан. Хоёрдугаарт хот төлөвлөлттэй холбоотой зөрчлүүд, төлөвлөлтгүй хот төлөвлөлтийн ажлууд, түгжрэлийн асуудлууд гээд тулгамдсан энэ асуудлуудыг судалж санал боловсруулах үүрэг бүхий их хурал, засгийн газрын хамтарсан ажлын хэсгийг гаргая гэж тогтсон. 

Хоёрдугаарт нь Ерөнхий саяд бүлэгт тодорхой санал тавьсан. Нийслэлд болохгүй байгаа асуудлуудыг засгийн газар авлигын хүрээнд нилээн шуурхай ажиллах шаардлагатай байна. Тиймээс энэ асуудал дээр бүлэг улстөрийн дэмжлэг үзүүлэх шаардлага байна гэсэн. Тиймээс бүлэг 100 хувийн саналаар цаашдаа нийслэлд засгийн газрын зүгээс тодорхой томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. 

Ногоон автобустай холбоотой асуудлаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу АТГ, ЭЦА хамтарсан ажлын хэсэг гараад хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Гурав дахь өдөр засгийн газрын хуралдаан дээр танилцуулна. 

Үүний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст хатуу арга хэмжээ авна. Хариуцлагын арга хэмжээ авна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна