И спортын тамирчид “Ханжоу 2022” Азийн наадмын анхны алтан медалийг эх орондоо авчрах боломжид тулж ирээд байна.
Дота төрөлд өрсөлдсөн Монголын баг 10 дугаар сарын 1-нд хагас шигшээд Киргизстаны шигшээг 2:0-ээр, нөгөө талд БНХАУ Узбекистаныг 2:1-ээр хожиж, аваргын төлөө шалгарсан юм. Тэгвэл БНХАУ, Монголын багууд аваргын төлөө үлдсэний дараа тоглолтын тасалбар дуусаж, “шаг”-лагдаж эхэлжээ.
Хамгийн хямд нь 600 юань, тэгээд түүнээс дээшээ зарагдаж байгааг Ханжоуд байгаа и спорт сонирхогчид сонин болгон ярилцаж байна. Хятадын баг Монголтой биш, Киргизстантай үлдсэн бол ингэж зарагдахгүй байсан гэдгийг тэд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хамгийн шилдэг, үзүүштэй хоёр баг нь Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр үлджээ.
БНХАУ-ын шигшээ баг /Хуучин PSG.LGD/ The International тэмцээний хоёр удаагийн дэд байр, нэг удаагийн гуравдугаар байранд шалгарч байсан хүчирхэг баг. Харин манай шигшээ баг /IHC-esports/ "IESF" холбооны дэлхийн аварга юм.
Хоёр баг өнөө орой 19.00 цагаас тоглоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна