Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлдээ дурдсан онцлох эшлэлийг хүргэж байна. Түүнчлэн зарим эшлэлийн цаг агуулгыг тайлахыг оролдов.
Эхний эшлэл. “Хотын дараагийн даргыг та өөрөө томилох нь зүйтэй гэдэг саналыг Ерөнхий сайдад хэлсэн”
Мессеж. Хотын дараагийн даргын томилгоонд Ерөнхий сайд голлож оролцоно.
Хоёр дахь эшлэл: “2020 оны сонгуульд би Нийслэлийн намын хороогоо ганцаараа удирдаж орсон. Д.Амарбаясгалан даргаас нэг ч бодлогын шийдэл авч байгаагүй”
Мессеж: Нийслэлийн намын хорооны даргын ажлаа өгөхгүй, үргэлжлүүлж хийнэ
Гурав дах эшлэл. "Авлига хороолол"-ыг нураана. Зүв зүгээр байсан газрыг цуцалсан асуудал байгаа. 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн захирамжийг хараарай, араас нь яваарай”
Мессеж: “Авлига хороолол”-ын асуудалд Ж.Батбаясгалан оролцсон
Дөрөв дэхь эшлэл. Д.Сумъяабазар: Улсын төсөвтэй холбоотой, тодорхой эх үүсвэр зарцуулчихсан “Ногоон автобус”-тай холбоотой асуудлыг сайн шалгаж, буруутнуудыг тогтоох ёстой
Мессеж: “Ногоон автобус”-ны асуудалд би буруугүй
Тав дахь эшлэл. Миний дараа ирэх хотын даргаа хайрлаарай
Мессеж: Намайг та нар арай хэтрүүлчихлээ дээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.133
imerhuul um bolj bndaa ortoi2
Хариулах139.5.217.100
Тэгэхдээ азтай л юм. Бас л үнэний ортой л доо. Гэхдээ дарга болонгуутаа замдаа анхаарал их тавих байсан байж магадгүй юм. Хотын зам, түгжрэл ихэнхидээ хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн. Газар чөлөөлөтөн дээр бол гавьяатай.
Хариулах