Х.Нямбаатар хотыг удирдах уу

Zuv.mn
2023/10/03

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ёсзүйн хариуцлага хүлээж,  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа өчигдөр мэдэгдсэн.

Тэгвэл дараагийн хотын дарга хэн бэ гэдэг нь улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Хүн амынх нь талаас илүү хувь нь оршин суудаг, суурь асуудал ихтэй, хэл амтай хотыг хэн удирдах нь удахгүй тодорхой болно.

Одоогоор Хуульзүйн сайд Х.Нямбаатар хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэж байна. Түүний хувьд Засгийн газрын хамаг л “гал”-ыг өөр дээрээ авч, ачааг нь үүрсээр ирсэн.

Мөн ХХЦ-ны сайд Н.Учрал хотын даргад яригдаж байна. Н.Учралын хувьд цахим салбарыг шинэ шатанд гаргах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлж, үүрэг хариуцлага хүлээсэн нэгэн. Ур чадвар, улс төрийн дэмжлэг талаасаа боломжит хувилбар гэж харагдаж байгаа.

Харин О.Батнайрамдалын хувь боловсролтой, залуу лидер гэж харагддаг ч эрх баригчид энэ том ачааг үүрүүлэх эсэх нь тунчиг эргэлзээтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна