Д.Амарбаясгалан: "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягтай нэг ч удаа уулзаж үзээгүй

Х.Батсайхан
2023/10/04

Засгийн газрын хуралдааны дараа болдог уламжлалт хэвлэлийн хурлын үеэр ЗГХЭГ-ын сайдаас сэтгүүлчид өнөөдрийн хурлаас өөр сэдвээр асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр тэрбээр олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудлуудад хэрхэн хариулсныг хүргэж байна.

Ногоон автобусын хэрэг, “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг таних эсэх асуултад тэрээр “Би "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягтай нэг ч удаа уулзаж үзээгүй. Харин манай өрөөнд холбооны тэргүүн гэдэг утгаараа уулзсан юм билээ. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай, Дарханаас гарсан гишүүд маань дэмждэг юм шиг байна билээ. Нарийн учрыг мэдэхгүй”.

Автобустай холбоотойгоор тендер эсвэл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нь цэг ч тавьж оролцоогүй. Намайг зориудаар автобустай холбож бичиж байна. Та бүхэн намайг яаж ч холбохоор оролдсон сэжим гарч ирэхгүй" хэмээн хариулжээ. 

Түүнчлэн, Таван толгойн ордын Бор тээгийн ордод үйл ажиллагаа рхлэхээр болоод "Админерал" ХХК-ийн талаар "Намайг "Адмирал" компанитай холбож, гүтгэж байна. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй мөртлөө намайг холбож байна. Сүүлдээ гэр бүлийн хүнийг маань ч нүүрс тээврийн компанитай гэж мэдээлсэн байна билээ. Би та бүхний хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Миний бие уг компани болон бусад асуудалтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Шалгуулахад бэлэн байна" гэжээ. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна