МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөж МАН-ын нарийн бичгийн дарга А.Аринзаяа мэдээлэл өглөө.
А.Ариунзаяа: МАН-ын удирдах зөвлөл гурван цаг хуралдаж гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт хотын даргаар одоогийн хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томиллоо. Түүнийг хууль зүйн сайдаар маш сайн ажилласан. Х.Нямбаатар сайдын хувьд улсын их хурлын гишүүн болон засгийн газрын гишүүний албан тушаалаасаа түдгэлзэж дараах шийдвэрийг гаргасан. Хотод үүссэн байгаа томоохон нөхцөл байдлыг түргэн шуурхай шийдэх үүргийг авсан.
Хоёрдугаарт Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайдаар Б.Дэлгэрсайхан гишүүнийг томиллоо. Түүний хувьд хоёр удаа УИХ-ын гишүүнээр томилогдсон туршлагатай. Хувийн хэвшилд өөрийн гэсэн бүтээсэн туршлагатай хүний хувьд хотын түгжрэлийг хариуцсан сайдын хувьд илүүтэй менежерийн түвшинд аж ахуйч хүн шаардлагатай байна гэдэг агуулгаар нь Б.Дэлгэрсайхан гишүүнийг санал болгосон.
Хууль зүйн сайдаар Б.Энхбаяр гишүүнийг томиллоо. Нийслэлийн намын хорооны даргын асуудал дараагийн хурлаар яригдана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна