МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг, Хууль зүйн яамны сайдад Б.Энхбаярыг, Монгол Улын сайд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг дэмжсэн шийдвэр гаргалаа.
Шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мэдээлэл “Намын даргын хувьд улс төрийн шийдвэрээ гаргаж, УЗ хэлэлцлээ. Томилгооны асуудал хэлэлцэхдээ нэр дэвшигчдийн туршлагыг илүү харсан. Хамгийн шилдэг хүмүүсээ фронт руу илгээж байгаа нэг хэлбэр. Х.Нямбаатар сайдын хувьд маш том захиас даалгавар авч Нийслэлийн Засаг дарга дээр очиж байна. Намын дарга өчигдөр орой болсон намын бүлгийн хаалттай хуралдаан дээр зөвхөн автобустай ч холбоотой бус, газар олголт, бусад асуудал дээр тусгайлсан бодлого явуулахын тулд дэмжлэг хэрэгтэй байна гэсэн асуудал ярьсан.
Х.Нямбаатар сайдын хувьд хоёр албан тушаалаа өгч, илүү хариуцлагатай албанд томилогдож байна. Автобусны асуудал дээр процессын алдаа гарсан. Үр дүн гараагүй байгаа учраас илүү зүйл ярих боломжгүй. Нам боловсон хүчний дутагдалд орсон гэхээсээ илүү хамгийн туршлагатай, шилдэг хүмүүсээ фронт руу явуулах ажиллагаа явагдаж байна гэж харж байгаа” гэсэн хариулт өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.184
Фронт ч гэх шиг.
Хариулах103.57.93.32
Кино
Хариулах