Нийслэлийн шинэ засаг даргаар томилогдохоор МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Иргэд олон нийтийн зүгээс өглөө Д.Амарбаясгалан сайдын өгсөн “Х.Нямбаатар сайд Нийслэлийн Засаг даргаар Засгийн газраас Нийслэлд очих Бүрэн эрхт төлөөлөгч маягаар ажиллахаар болсон” гэдэг мэдээлэл иргэдийн анхаарлыг татаж байсан. Х.Нямбаатар сайд энэ асуултад “Засгийн газрын маш олон тогтоолууд гарч байгаа. БЭТ гэсэн нь ямар учиртай вэ гэхээр бүх яамдууд Нийслэлтэй холбоотой асуудал дээр онгой ач холбогдол өгч ажиллана гэсэн үүрэг өгч байгаа асуудал. Ингэснээрээ ажил илүү хурдтай явагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой” гэсэн хариулт өглөө.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа хийх ажил, цомхотгол явуулах эсэхийг сонирхсон сэтгүүлчийн асуултад “НИТХ, Ерөнхий сайдын захирамж гараагүй байгаа учраас ингэнэ тэгнэ гэж ярих нь ёс зүйн хувьд таарахгүй гэж бодож байна. Ерөнхий сайдын зүгээс Нийслэлд 5 ш ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалтыг нээлттэй болгох, газар олголт, барилгажилттай холбоотой асуудлыг ил тод болгох зэрэг олон үүрэг өгсөн. Ямартай ч Нийслэлийн одоогийн бүтэц дээр ажлын байрны зураг авалт хийх, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг бүрэн дуусгах шаардлага байгаа. Алсдаа тустай, ойрдоо давс мэт гашуун шийдвэрүүдийг гаргана гэдгээ урьдчилж хэлье” гэсэн хариулт өгсөн юм.
Томилгооны асуудалд хэрхэн хандаж байгаа талаар нь лавлахад “Би ч, Б.Дэлгэрсайхан ч өөрсдөө “Би болъё” гэж санаачлаагүй. Намын дарга, Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан учраас хүндэтгэж хүлээж авсан” гэж хариулллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.180.219
Пин
Хариулах