Э.Бат-Үүл: Ерөнхий сайд намайг гүжирдэж байна, би шүүхэд хандана

Х.Есү
2023/10/06

Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгджээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан. Удирдлагын академийн тэнд "Эрдэнийн төгөл" гээд хотхон одоо байж байдаг. АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай" гэсэн юм. 

Харин Э.Бат-Үүл дараах хариултыг өглөө. Тэрбээр "МАН нийслэлийг маш муу удирдсан. Үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй. Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр МУ-ын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна. Би шүүхэд хандана!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг ил цагаан өдөр гүтгэн гүжирддэг нь ямар учиртай юм бэ!
Намайг хотын сайн дарга байсан тухай нийгмийн сүлжээнд жиргээд буйд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй.  Өдгөө би чөлөөндөө гарсан, ном бичиж сууна" хэмээн жиргэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.117
    2023/10/06

    Битүүл Элбэгдорж хоёр жинхэнэ хулгайч шүү дээ өрөвдмөөр өвгөн нааддаг номондоо амьдралдаа хийсэн нүглээсээ жаахан ч оруулаарай нүглээ наминчилаарай даа.

    Хариулах
  • 66.181.180.139
    2023/10/06

    Shuuhed iim ym handdguima Minii huu

    Хариулах
  • 66.181.179.152
    2023/10/06

    Удирдлагын академийн зүүн урд талд Эрдэнийн төгөл гээд хашаатай хотхон байдаг л юм биш юм байна л даа

    Хариулах
  • 202.21.125.66
    2023/10/06

    ЦАЙЦАН ҮСТЭЙ ЦАЙЦАН ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАНА АА. ЯАЛТАЙ Ч ЮМ. ШҮҮХДЭНЭ ГЭХ ЮМ. ТЭГЭХЭЭС ӨМНӨ БИ ЮУ ХИЙЧВЭЭ ГЭЖ....

    Хариулах