Дарханы оюутны холбоо УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхланд хүсэлт гаргажээ

Zuv.mn
2023/10/06

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэж, олон нийтийн сэтгэлийг чилээж буй энэ цаг үед Дархан-Уул аймгийн оюутан залуусыг нэгтгэсэн Дарханы оюутны холбоо аймгийнхаа 100 гаруй мянган иргэдийнхээ дунд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгахыг та дэмжиж байна уу” санал асуулгыг зохион байгуулж, 17.180 иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулжээ. 

Улмаар энэхүү үр дүнгээ тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхланд уламжилж, саналыг дэмжсэн 17.180 иргэний хүсэлтийг шийдвэрлэхэд хамтарч ажиллах хүсэлт гаргасан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.138
    2023/10/07

    Согтуу битгий хэл эрүүлдээ машин жолоодох дадал суугаагүй, дүрэм сахидаггүй, дүрэм мэддэггүй машин барьж яваа хүмүүс зөндөө бна ш дээ. Замын хөдөлгөөний хяналт, дүрэм мөрдөлтийг чангатгах хэоэгтэй.

    Хариулах