УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллийн эхэнд,
"Ялын бодлогыг чангатгах талаар олон зүйл танилцууллаа. Өргөн хүрээний асуудалд бодлого баримталж байгаа юм байна. Ял чангатгах нь илэрхий байгаа. Ярилцах ёстой зүйл нэг байна. Хорих ял 20 жил байсныг 25 жил болгоно гэж байна. Ийм нэмэгдэл дээр бодит үр дүн гарах уу. Хүний заяагдмал хүсэл хэрэгцээг хангаж өгөх тал дээр ХЗДХЯ юу хийх вэ. Тэр нь хангагдахгүй бол хүч хэрэглэх нөхцөл байдал үүснэ. Нэгэнт тийм үйлдэл хийсэн юм чинь нуун дарагдуулна. Иймд хуулийн хатуу хариуцлагаас гадна зохицуулалтуудыг яаж нэмэгдүүлэх вэ гэх мэт асуудлыг дэвшүүллээ.
Францын Орано группийн асуудлаар мөн мэдээлэл сонссон. Хаалттай хуралдаан тул зарим зүйлийг орхиё. Ураныг шинэ нөөц бололцоо болгож ашиглах, гуравдагч хөрш санал нэгдсэн.
Гуравт, 2024 оны төсвийг хэлэлцсэн. Төсөв 30 хувь тэлж байгаа. Ард иргэдийн орлого 30 хувиар тэлсэн бил үү. Үүний цаана төсвийн орлого сонин. Нүүрс, зэсээ их өөдрөг төсөөлсөн байна. Сонгуулийн дараа дараагийн ЗГ нь төсвөө тодотгоод явна биз гэсэн хоноцын сэтгэл биш биз" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.184
Nvvrs tulehee boliy. Teley
Хариулах