Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. Фракц, клубүүд өөрсдийн төлөөллөө сонгуульд бэлдэж байгаа бөгөөд “Хийморь” фракцын Ө.Сэрсэндэмид, “Морьтон”-ы М.Амгаланбаатар, “Шонхор”-оос Н.Болдбаатар, “Морьтон”-гоос Б.Ган-Очир, “Open” клубээс Б.Батзаяа, “Үндэсний жигүүр”-ээс Л.Ганхөлөг, “Жи блок”-оос Б.Даваасүрэн зэрэг олон залуус нэр дэвших сураг байна.
Эх сурвалжийн хэлснээр, нэр дэвшигчид олон ч ардаа Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг авсан, М.Амгаланбаатар, Н.Болдбаатар, Б.Ган-Очир нарын зэрэг гарын таван хуруунд багтах залуусын дунд гол өрөлдөөн өрнөх юм байна.
Тухайлбал, АН-ын даргын сонгуульд өөрийг нь дэмжсэн М.Амгаланбаатарыг Лу.Гантөмөр дэмжиж буй бол С.Эрдэнийн АН-ын АЗХ-ны тэргүүн байсан Н.Болдбаатарыг “Шонхор” фракц дэмжиж буй. Харин “Морьтон” фракцын Б.Ган-Очирын дэмжигч нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэ.
Саяхан болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуулиар өмнөх дарга С.Одонтуяагийн дэмжсэн Б.Жаргалан сонгогдсон. Тэгвэл АЗХ-ны хуучин тэргүүн С.Эрдэнэболд энэ сонгуульд “Опен” кубын Б.Батзаяаг дэмжиж байгаа гэсэн мэдээлэл байна.
Үндсэндээ одоогийн дарга Лу.Гантөмөр, экс дарга С.Эрдэнэ, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын өрсөлдөөн АЗХ-ны сонгууль дээр дахин өрнөх нь тодорхой болжээ. Шинэ тэргүүнийг сонгох хурал энэ сарын сүүлээр болох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна