“Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулалтад Монгол Улсыг Б.Болор төлөөлнө

Х.Батсайхан
2023/10/10

23 настай Бат-Эрдэнийн Болор энэ оны “Дэлхийн гоо бүсгүй 2023” шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлж оролцохоор болжээ. Тэрбээр “Miss World Mongolia 2023” үндэсний шалгаруулалтад тэргүүлэн энэ эрхийг авсан юм.

Б.Болор 2018 онд Монгол Улсын Консерватори, 2023 онд Соёл урлагийн их сургуулийг бүжиг дэглээч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн бүжигчин юм.

2023 оны Дэлхийн гоо бүсгүй шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 16-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын  India International Convention and Expo Centre төвд болно.

Шалгаруулалтад 130 улсын гоо бүсгүй оролцохоос энэ сарын 6-ны байдлаар 101 улсын гоо бүсгүй оролцохоор нэрс нь баталгаажаад байв.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна