Гэрээс нь 7,3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлд оноосон 12 жилийн ялыг 10 жил болгож, хасчээ

С.Гандэлгэр
2023/10/11

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон гурван жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нарын шүүгдэгч нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.10.10/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Давж заалдах шатны шүүхээс С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасаж, 10 жилийн хорих ял болгосон байна.

Харин С.Баттулга тэргүүтэй бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгов.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 158.59.127.135
    2023/10/11

    yagaad ingeed hasaad bdag yum be , prokuror ni gomdol gargahgui yum uu , yag unendee Mongol ornii mini shuuh procuror huuli hyanaltiinhan suiruulj bdagiig humuus oilgodoggui sh dee,... yaliig hunguuruulj bgaa shuugchid, ard olond, ulsad uchruulsan shuud ,shuud bus hohirol ni tui ch hamaagui tednii huvid ene ni ogt baihgui novshnuud !!!!!!!

    Хариулах