Х.Нямбаатарт өгсөн онцгой эрх буюу Нийслэлийн асуудал шуурхай шийдэгдэх найдлага

Х.Батсайхан
2023/10/13

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ёс зүйн хариуцлагын хүрээнд ажлаа өгч, шинэ даргаар Х.Нямбаатарыг дэвшүүлэхээр болсныг Д.Амарбаясгалан сайд зарлахдаа “Х.Нямбаатар сайд Нийслэлийн Засаг дргаар Засгийн газраас Нийслэлд очих Бүрэн эрхт төлөөлөгч маягаар ажиллахаар болсон” гэдэг мэдээлэл иргэдийн анхаарлыг татсан билээ. Дараа нь Х.Нямбаатар МАН-ын УЗ-ийн шийдвэрийн талаар хэвлэлд мэдээлэл өгөх үедээ яг энэ асуултад “Засгийн газрын маш олон тогтоолууд гарч байгаа. БЭТ гэсэн нь ямар учиртай вэ гэхээр, бүх яамдууд Нийслэлээс оруулсан, Нийслэлтэй холбоотой асуудал дээр онцгой ач холбогдол өгч ажиллана гэсэн үүрэг өгч байгаа асуудал. Ингэснээрээ ажил илүү хурдтай явагдах нөхцлийг бүрдүүлэх зорилготой” гэж хариулсан.

Түүний тайлбараас үзвэл, Х.Нямбаатар Д.Сумъяабазараас илүү эрх мэдэлтэй буюу хотын ажлыг явуулахад гүйцэтгэх засаглалын зүгээс харьцангуй бага дарамт авах, хугацаа хожих боломж бүрдүүлээд Нийслэлийн Засаг даргаар томилогдож байна. Энэ бол нийслэлчүүдэд сайн мэдээ.

Онцгой эрхтэй Х.Нямбаатар даргын хувьд цаг нь тулчихсан ямар ажил байгааг жагсаавал:

-Нийслэлийн багц хуулиудыг яаралтай батлуулах. 19 хуульд өөрчлөлт оруулах процесс цаг авсан учраас Нийслэлийн багц хууль болгож, шууд батлуулах замаар хугацаа хожихоор төлөвлөсөн. УИХ-д өргөн баригдсан энэ хууль батлагдсанаар Нийслэлийн багц хуулиудыг батлаж чадвал, хотын даргын гаргасан шийдвэрийг хуулийн байгууллага мөрдөх боломжтой болно. Ингэснээр нийслэл бие дааж хөгжих боломж бүрдэнэ.

-Шинээр бий болсон хууль эрхзүйн боломжийн хүрээнд Нийслэл бондыг гаргах, үр дүнтэй зарцуулах,  

-“Эрдэнэс Баянбогд” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Нийслэлийн ужгирсан асуудал нь мөнгө, санхүүгийн хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй учраас төсвийн бус эх үүсвэр бий болгох төслүүд дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

Х.Нямбаатар эрхээ сайн ашиглаж, Засгийн газраас шуурхай дэмжлэг авч чадвал бүрэн эрхийн хугацаандаа буюу нэг жилийн дотор их ажил амжуулж болно. Ялангуяа өмнөх дарга Д.Сумъяабазар ямар нам, хэн гэдэг дарга удирдахаас үл шалтгаалаад Нийслэлийн ажил саадгүй, илүү бүтээмжтэй явах системийн шинэчлэл хийж байсан учраас тэдгээр ажлуудыг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой.

Дээр дурдсан, дурдагдаагүй олон ажлыг Х.Нямбаатар дарга томилогдохоосоо ч өмнө тодорхой мэдэж, хийнэ гэдгээ илэрхийлж байсныг энд дурдах ёстой. Жишээ нь, намынхаа УЗ-өөр дэмжигдэж гарч ирснийхээ дараа дурдсан “Нийслэлд 5 ш ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалтыг нээлттэй болгох, газар олголт, барилгажилттай холбоотой асуудлыг ил тод болгох” ажлуудаа амжуулахад эрх баригч намын дарга, Засгийн газраас олгосон онцгой эрх үлэмж чухал юм. Тэрбээр “Нийслэлийн одоогийн бүтэц дээр ажлын байрны зураг авалт хийх” зэрэг ажлаа яаралтай хэрэгжүүлэх нь тодорхой биз ээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.50
    2023/10/15

    голын дагуу яаралтай далан барих яг Герман улс шиг далан нь дайны үед ч эвдрээгүй бөх гэсэн шүү хүмүүс зугаалсан ч сайхан

    Хариулах
  • 139.5.217.100
    2023/10/15

    Одоо Нямбаатар даргын хэн гэдгийг харах цаг ирлээ. Хуучин дарга шигээ идэж уухаас эхэлбэл бүх хүн элэг барина. хэт олон эрх ашгийн дунд барьцгүй болно. Үгэнд нь орох ч, хүндлэх ч хүн үгүй байна гэсэн үг. Өөрийн байр суурь, эрх мэдлийг хэн нэгний эрх ашигт нийцүүлэх хэрэг гарна. Одоо нэг талаас иргэд, нөгөө талаас том хулгайч нар ажиглаад л сууж байгаа. Яаж ажиллахаа өөрөө мэднэ биз дээ. Чононуудын хоол болох уу, шоргоолжнуудад бариулж үхэх үү. Тийм болохоор эхлээд л хамгийн чухал асуудлаа эрэмбэлэчих. Хүмүүс юунд ингэтлээ бухимдаад байна. Метро барихад юу саад болоод байгаа юм бэ. Хамгийн орчин үеийн Сингапурын метро шиг л байгаасай.Газар доогуур ямар асуудал байдаг юм бэ. ард иргэдтэйгээ илэн далангүй л ярих хэрэгтэй. Гадны орнуудын хаягдлуудыг шахаж улсаа бүү доош нь хийгээрэй. Хот жижиг ч эмх цэгцтэй л байх хэрэгтэй, бас үзэмжтэй.

    Хариулах
  • 139.5.219.199
    2023/10/14

    НИЙТИЙН тээврийн ОРБИТ-НАЙРАМДАЛЫН замаар явж үзнэ үү? ЭНЭ чиглэлийн Зам засварын ажилд анхаарлаа хандуулна уу?

    Хариулах
  • 66.181.166.210
    2023/10/12

    эрх эдлэхээсээ өмнө үүргүүдээ л сайн ухамсарлачих

    Хариулах