Х.Нямбаатарыг НИТХ дэмжиж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

Х.Батсайхан
2023/10/12

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр хуралдаж,  МАН-ын бүлгээс  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохоор нэр дэвшүүлсэн Хишгээгийн Нямбаатарыг 78.57 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тэрбээр гол даваагаа давж, одоо Ерөнхий сайд батламжлах л үлдэж байна. Түүнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилсны дараа шинэ албанд томилогдсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүнээс татгалзах үйл явц эхлэх юм.

Тэрбээр иргэдийн төлөөлөгчдөөс дэмжигдсэнийхээ дараа хэлсэн үгэндээ “Нийслэлд бугласан авлига, газрын наймаа зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд ажиллана. Цаашдаа Нийслэлийг 40-50 дүүрэгтэй болгох ажлыг судалж, ажил хэрэг болгоно” гэж онцолсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна