Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хишгээгийн Нямбаатар томилогдлоо. Өмнөх дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа Ерөнхий сайд түүнийг оронд нь томилуулахаар МАН-ын Улс төрийн зөвлөлд оруулж, дэмжигдсэн юм. Улмаар НИТХ дахь Монгол ардын намын бүлэг 100, НИТХ-ын төлөөлөгчид 78.57 хувийн саналаар дэмжиж, Х.Нямбаатар УИХ-ын гишүүний суудлаа орхиод байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын шинэ дарга Х.Нямбаатарт батламжийг нь гардуулж өгөх үедээ “Нийслэлд бугшсан системийн авлигыг илчлэх ажиллагаанд ил, далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, Нийслэлийн албан тушаалтнуудад Ерөнхий сайдын хувиар хатуу анхааруулья” хэмээн онцолсон. Хариуд нь Х.Нямбаатар Х.Нямбаатар “1.7 сая хүн амтай их хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх бодлогын баримт бичгүүдийг сонгуулийн мөчлөгт захирагдалгүйгээр боловсруулж, батлуулах хариуцлагатай даалгавар авснаа ухамсарлаж, итгэлийг тань дааж ажиллахаа” итгэл төгс илэрхийлсэн.
Ийнхүү Нийслэл хот долоо хоногийн дараа даргатай болж байна. Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч буюу нислэлийн даргаар томилогдсон 35 дахь хүн болжээ.
Улаанбаатар хотын анхны даргаар Моононгийн Баяр 1924 онд томилогдож байснаас хойш 34 дарга энэ хүндтэй албыг хашиж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.88
Нямбаатар Нийслэлийн ЗД, УБ-ын захирагч болоод НИТХ--ын бүрэн эрхэд удаа дараа халдлаа. Дэлгэрсайхан сайдын хариуцсан эрх үүргийг булаан авч хийж байна. Иргэдийн эрхийг уландаа гишгэлээ. Хуульч хуульч гээд сагсуураад байсан өөрөө олон хууль зөрчиж байна. Нийслэлийг минь их самрахаасаа өмнө өөрөө саналаараа огцорсон нь дээр.
Хариулах66.181.161.120
иргэдээс санал асуулга авч болдоггүй хорвоо юу энэ хэдээс өөр хүн зөндөө л бна даг
Хариулах